Жүжигчин Кэйт Бланшетт дайны эсрэг байр сууриа даашинзаараа илэрхийлэв
Анд нөхдийн мэдээ
2024-05-23
Австралийн жүжигчин Кэйт Бланшетт Каннын олон улсын кино наадамд Палестины төрийн далбааг санагдуулам өнгө бүхий даашинзтай ирж олны анхаарал татав. "The Apprentice" киноны нээлтийн үеэр тэрбээр хар, цагаан, ногоон хосолсон, шал шүргэсэн урт даашинзтайгаар улаан хивсэн дээгүүр алхсан байна. Улмаар даашинзныхаа ар хормойг гараараа сөхөн, дотор талын ногоон өнгийг зориуд харуулжээ. Энэ нь хивсний улаан өнгө болон даашинзныхаа хар, цагаан, ногоон өнгийн хослуулан Палестины далбааг зураглаж, тус улсыг дэмждэг болохоо дам утгаар илэрхийлсэн явдал гэж шинжээчид үзэж байна. Мөн зарим дэмжигч нь “Өнөөгийн олон улсын байдалд тохирсон хамгийн дэгжин даашинз” хэмээн үнэлжээ. “Jean Paul Gaultier” брэндийн уг даашинзыг нэртэй дизайнер Хайдер Аккерман зохион бүтээжээ. К.Бланшетт өмнө нь ч Израиль болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд өрнөж буй дайны талаар дуу хоолойгоо өргөсөөр ирсэн юм. Тухайлбал дайны хөлд нэрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх “Artists4Ceasefire” хөдөлгөөнд идэвхтэй оролцож, мөн НҮБ-ын дүрвэгсдийн комиссын сайн санааны элчийн хувиар өнгөрсөн арваннэгдүгээр сард Европын парламентын нэгдсэн хуралдаанд үг хэлж, Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.