images

Шувууны нэг ширхэг өд 30 мянган долларын үнэ хүрэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-23


   Шинэ Зеландад нутаглаж байгаад 100 орчим жилийн өмнө устаж үгүй ​​болсон хуиа хэмээх шувууны нэг ширхэг өдийг дуудлага худалдаанд оруулж өндөр үнээр борлуулжээ. Их Британийн “The Guardian” сонины мэдээлснээр Шинэ Зеландын дуудлага худалдааны “Webz” компани уг шувууны 9 грамм жинтэй нэг ширхэг өдийг Окландад болсон дуудлага худалдаагаар 46500 шинэ зеланд доллар буюу 30 орчим мянган ам.доллароор борлуулсан тухайгаа мэдэгдсэн байна. Улмаар “Дэлхийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн шувууны өд” хэмээн онцолжээ. Шинэ Зеландын умард нутгаар тархан нутагладаг байсан энэ шувуу бор шувууны овогт багтдаг бөгөөд биеийн урт нь 50 см орчим, хөх, ногоон, тас хар хосолсон өдтэй, сүүлний үзүүр нь цагаан, өвөрмөц бие галбиртай жигүүртэн байжээ. Тус улсын уугуул иргэд болох маоричууд энэ шувууг дээдлэн шүтдэг, өдөөр нь омгийн ахлагч нар толгойн гоёл хийдэг байсан аж. Харин амьдрах орчин нь хумигдаж, хотжилт ихээр тэлсний улмаас 1907 онд устаж үгүй болсон гэж үздэг. Дуудлага худалдаанд орсон өдийг нэгэн цуглуулагч олон жил нандигнан хадгалж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.