images

Энэтхэг: Зааныг төмөр замын осолд орохоос хэрхэн сэргийлэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-22


   Энэтхэгийн Засгийн газар заан галт тэрэгтэй мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хиймэл оюун ухааны (AI) хяналтын систем ажиллуулж эхэлсэн тухай BBC мэдээлэв. Өмнө нь 2021 онд улсын Дээд шүүхээс зааныг галт тэргэний осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Улсын ойн анги болон Төмөр замын албанд даалгасны дагуу Мадуккарай дүүргийн хоёр төмөр замын дагуу хиймэл оюун ухаантай камер бүхий 12 цамхаг босгожээ. Тамил Наду мужид сүүлийн 10 жилийн хугацаанд 36 заан галт тэрэгтэй мөргөлдөж үрэгдсэний 11 нь дээрх хоёр төмөр замд болсон байна. Хиймэл оюун ухаанаар тоноглогдсон цамхаг нь дулаан болон дүрсний мэдрэгчээр төмөр зам руу нэвтрэх зааны хөдөлгөөнийг илрүүлдэг аж. Үүний зэрэгцээ дөрвөн ажилтан хяналтын системд тасралтгүй хяналт тавьж, төмөр замаас 30 метрийн зайд заан илэрсэн тохиолдолд зохих албадад мэдээлдэг ажээ. Ингэснээр Төмөр замын алба галт тэрэгний хөдөлгөөнийг удаашруулах эсвэл зааныг өөр тийш туух зэргээр аюулгүй байдлыг хангаж байна. Хяналтын системийг ажиллуулж эхэлснээс хойш 400 орчим зааны хөдөлгөөн илрүүлж аюулгүй болгосон аж. Мөн ийм төрлийн осол байнга гардаг өөр таван газарт төхөөрөмжийг нэмж суурилуулахаар төлөвлөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.