Испани: Зулзагаа алдсан сармагчны өр өвдөм явдал
Анд нөхдийн мэдээ
2024-05-22
Испанийн Валенсиа хотын “Биопарк” амьтны хүрээлэнгийн Наталья нэртэй эмэгчин шимпанзегийн гурван сарын өмнө төрүүлсэн зулзага өвчнөөр үхжээ. Түүнээс хойш Наталья үрийнхээ цогцосыг цээжиндээ тэврэн, биеэсээ хором ч салгалгүй байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Хоол унд идэхгүй зулзагаа тэврэн гөлрөн суух болсон түүнийг тайвшруулах гэж амьтны хүрээлэнгийн ажилчид янз бүрээр оролдовч тусыг эс олжээ. Наталья 2018 онд нэгэн зулзага төрүүлсэн ч тэр нь бас эндсэн байна. Тиймээс дахин үрээсээ хагацсан түүнээс зулзаганых нь цогцосыг салгаж авалгүй үлдээсэн байна. Хүрээлэнгийн захирал Мигель Касарес “Үхэл хагацлын уй гашуу зөвхөн хүнд биш амьтанд хүртэл хэчнээн хүнд тусдагийг бид харж, сэтгэл шимширч байна” гэжээ. Ийм явдал зэрлэг шимпанзед хүртэл ажиглагддаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.