ОХУ: Үсээ Украины төрийн далбааны өнгөөр будсан эрийг торгох ялаар шийтгэв
Анд нөхдийн мэдээ
2024-05-22
ОХУ-ын иргэн Станислав Нетесов үсээ Украины төрийн далбааны өнгөөр будсаныг үндэсний цэрэг армийн нэр төр гутаасан хэрэг хэмээн шүүх үзэж 50 мянган рублийн торгууль ногдуулсан тухай “Москва таймс” сонин мэдээлэв. Шүүх түүний үсний өнгө, засалт Оросын цэрэг армийн эсрэг хандлага илэрхийлсэн гэдгийг онцолжээ. Шүүх хурал дээр С.Нетесов "Би 2017 оноос хойш үсээ тод өнгөөр будаж байна. Энэ нь Украинтай ямар ч холбоогүй" хэмээн тайлбарлаад Орос, Украин аль алиных нь одоогийн дэглэмийг дэмждэггүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр мөн өнгөрсөн сард үснийхээ өнгөөс болж автобусны буудал дээр халдлагад өртөж байжээ. Украины дайн эхэлснээс хойш Орос улс дайны эсрэг үйл ажиллагаанд хатуу арга хэмжээ авсаар байгаа юм. Өнгөрсөн 11 нэгдүгээр сард Москва хотын Горькийн цэцэрлэгт хүрээлэнгийн уран гулгалтын талбайн цасан дээр “Дайныг эсэргүүцье” гэсэн өгүүлбэр бичсэн нэгэн эрийг 10 хоног хорьж шийтгэж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.