images

АНУ: Тэрбумтан эр их сургуулийн төгсөгч бүрд 1000 доллар бэлэглэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-22


   АНУ-ын буяны үйлс бүтээгч нэгэн тэрбумтан Массачусетс мужийн Дартмут их сургуулийн төгсөгчдөд тус бүр 1000 доллар бэлэглэжээ. “Granite Telecommunications компанийн үүсгэн байгуулагч Роберт Хэйл тус сургуулийн төгсөлтийн ёслолд оролцож 1200 төгсөгчид ийм мөнгө бэлэглэсэн бөгөөд нийт дүн нь 1.2 сая доллар болсон байна. Энэ тухайгаа Р.Хэйл “Эхнэр бид хоёрын хамгийн том баяр баясгалан бол бусадтай хуваалцах явдал” гэжээ. Улмаар ёслол дээр хэлсэн үгэндээ хүнд цаг үед боломжийнхоо хэрээр бусдад туслах, бие биедээ анхаарал халамж тавих, хандивлах зэрэг өгөөмөр сэтгэл юу юунаас илүү хэрэгтэй байгааг онцолсон байна. Тайзан дээр Р.Хэйл төгсөгч бүрт хоёр дугтуйтай бэлэн мөнгө өгсөн бөгөөд нэг нь "бэлэг" гэж бичсэн, нөгөө нь "хандив" гэж бичсэн дугтуй байв. Үүнийг тайлбарлахдаа “500 долларыг өөртөө авч, үлдсэн 500 долларыг бусдад хандивлаарай” гэсэн байна. Улмаар залууст зөвлөгөө өгч 2002 онд “Network Plus компани нь дампуурч нэг шөнийн дотор нэг тэрбум доллар алдаж байсан тухайгаа яриад аливаад уян хатан, тэвчээртэй хандах, адал явдал, бүтэлгүйтлээс айхгүй байхыг сургажээ. “Forbes” сэтгүүлээс гаргасан судалгаагаар Р.Хэйлийн нийт хөрөнгө 5,4 тэрбум доллар хүрсэн байна. Тэрбээр Бостоны их сургууль зэрэг хэд хэдэн их сургуулийн төгсөгчдөд жил бүр ийнхүү мөнгө бэлэглэн урам хайрладаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.