Дэлхийн хамгийн их иддэг эр эрүүл мэндийн шалтгаанаар бага идэх болсноо зарлав
Анд нөхдийн мэдээ
2024-05-21
Америкийн “Хэн хурдан идэх вэ?" тэмцээнд зургаан удаа дараалан түрүүлсэн Японы иргэн 46 настай Такэрү Кобаяши эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлж байгаагаа мэдэгдэв. Хоол идэх уралдаанд хэнийг ч урдаа гаргаж байгаагүй тэрбээр нэг суултаар 64 ширхэг хотдог идэж байсан. Анх тэрбээр 23 настайдаа Японы хоолны уралдаанд оролцож, 60 таваг суши, 2,7 кг төмс, 16 аяга гоймон идэж олныг гайхшруулж байв. Улмаар Хонконгт болсон нэгэн тэмцээнд 12 минутын дотор 100 ширхэг char siu bao буюу шарсан гахайн махтай бин идэж дээд амжилт тогтоожээ. Т.Кобаяши зөвхөн ийм уралдаанаар дагнаж жилд 100 сая орчим иен олдог аж. Тэрбээр зодог тайлах болсноо “Netflix" компанийн "Hack Your Health: The Secrets of Your Gut" баримтат киногоор дамжуулан зарласан байна. Уг нэвтрүүлэгт оролцохдоо Т.Кобаяши "Би одоо өлсөхөө больсон" гээд “Эрүүл байж, урт удаан наслахын тулд тэмцээн уралдаанаа болихоор шийдсэн” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.