images

БНСУ: Нэр, зүсээ нууцалсан хүн халамжийн байрны үүдэн дээр их хэмжээний мөнгө үлдээгээд явжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-21


   БНСУ-ын Кёнги аймгийн Бүчон хотын Нийгмийн халамжийн төв байрны үүдэн дээр нэгэн хүн цаасан хайрцагтай зүйл орхиод явжээ. Хайрцаг дээр “Энэ мөнгийг амьдрал нь хэцүү хүмүүст зориулаарай” гэсэн зурвас нааж, дотор нь 50 мянган воны дэвсгэр 362 ширхэг, 10 мянган воны дэвсгэрт 104 ширхэг, мөн зоосон мөнгөнүүд, нийт 20 сая вон үлдээжээ. Байрны хяналтын камерыг шалгаж үзэхэд өглөө эрт 07:00 цагийн үед 30-40 орчим насны эрэгтэй хайрцагтай зүйл авчирч тавиад явсан нь дүрс бичлэгт үлджээ. Халамжийн төв уг хандивын мөнгийг нийгмийн хамгааллын зөвлөлийн тусгай төслийн зардалд хуваарилж, тусламж хэрэгтэй хүмүүст зориулна гэдгээ мэдэгдсэн байна. Улмаар тус байгууллагын албаны хүн уг мөнгөний талаар “Мөнгө хайрцагтаа удаан хадгалагдсан бололтой санагдсан. Нэр нь үл мэдэгдэх энэ буянтан олон сар хоног хуримтлуулж цуглуулсан бололтой” гээд энэ буянтай хүнд олон түмний өмнөөс талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: "Yonhap news" агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.