images

Индонез: Нөхрийнхөө хуучин хуримын зургаас өөрийгөө олж хараад хамаатан гэдгээ мэджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-21


   Индонезийн Бангка арлын оршин суугч 24 настай Рената Падеа хэмээх бүсгүй 2020 онд өөрөөсөө 38 насаар ах залуутай гэрлэж, жилийн дараа хүүхэд төрүүлсэн байна. Хонконгийн South China Morning Post” сонины мэдээлснээр тэд 2019 онд анх танилцахад нөхөр нь хоёр дахь эхнэрээсээ салсан байв. Харин өнгөрсөн нэгдүгээр сард Р.Падеа TikTok” хуудсандаа нэгэн хуримын зураг нийтэлжээ. Гэвч энэ нь тэдний ​​хуримын зураг биш байв. Учрыг тодруулбал Р.Падеа бүсгүй нөхрийнхөө өмнөх эхнэртэйгээ гэрлэж байх үеийн хуримын цомгийг үзэж байгаад тэндээс өөрийнхөө есөн настай байх үеийн зургийг олж харсан байна. Тэрбээр балчир байхдаа холын хамаатныхаа хуриманд аав ээжийнхээ хамт нэг удаа оролцсон бөгөөд тэр хамаатан нь одоогийн нөхөр нь болж таарчээ. Тодорхой хэлбэл, нөхөр нь бүсгүйн авга эгчийн үеэл боловч тэд өөр өөр нутагт аж төрдөг байсан тул төдийлөн уулзаж дотносож байгаагүй аж. Энэ үнэнийг олж мэдсэн бүсгүй цахим хуудсандаа “Бид олон насны зөрүүтэй, бас хамаатан гэдгээ олж мэдлээ. Гэхдээ бид одоо илүү аз жаргалтай сайхан амьдарч байна” гэсэн байна. Түүний тухай олж уншсан нэгэн цахим хэрэглэгч “Хүүхэд насандаа анх зүс барааг нь хараад насанд хүрсэн хойноо учирч хайрласан нь хувь тавилан юм” гэсэн сэтгэгдэл ирүүлснийг онцлон дурдаж сайхан үгээр урам хайрласан хүмүүст талархаж буйгаа дурджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.