Парисын Олимпын үеэр гал түр зогсоох саналыг Украины ерөнхийлөгч няцаав
Анд нөхдийн мэдээ
2024-05-20
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Парисын Олимпын үеэр гал түр зогсоох саналыг няцааж "Энэ зөвхөн Орост л ашигтай" хэмээн мэдэгдэв. Олимпын үеэр гал зогсоосон ч В.Путин амласан ёсоор цэргээ татна гэдэгт итгэхгүй байгаагаа тэрбээр AFP агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглээд “Оросууд цэрэг зэвсгээ манай нутаг дэвсгэрт ямар ч саадгүйгээр оруулж ирэх эрсдэлтэй” гэжээ. Өмнө нь Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар наймдугаар сард болох Парисын Олимпын үеэр гал зогсоох саналыг Орос, Украинд тавьсан юм. Саяхан Хятадад айлчилсан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дээд хэмжээний уулзалтаар Ши Жиньпинтэй Олимпын эвлэрлийн асуудлыг хэлэлцсэн боловч хэрэгжих эсэх талаар дурдаагүй. Мөн энэ айлчлалын үеэр В.Зеленский Хятад улсад хандан, ирэх сард Швейцарт болох Украины энхийн бага хуралд оролцохыг уриалсан билээ. В.Зеленский сүүлийн өдрүүдэд Харьков хот руу хийсэн Оросын дайралтын талаар "Дайралтыг зогсоосон ч байдал бүрэн тогтворжоогүй байна" гээд "Тэд манай нутаг дэвсгэрт улам гүнзгий орсоор байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.