images

Их Британи: 37 насны зөрүүтэй хос анхны хүүхдээ тээгч эхээр төрүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-20


   Их Британийн иргэн 26 настай Куран МакКэйн, түүний эхнэр 63 настай Шэрил МакГрегор нар тээгч эхээр дамжуулан анхны хүүхдээ төрүүлэхээр болсон тухай "The Independent" сонин мэдээлэв. 37 насны зөрүүтэй тэд Шэрилийн хүүгийн түргэн хоолны газарт 2012 онд танилцсан байна. Тухайн үед Куран 15 настай байсан бөгөөд хоолны газарт ажилладаг байжээ. Удалгүй Куран хүү ажлаасаа гарч тэд хэсэг хугацаанд холбоо тасарсан ч 2020 онд нэгэн дэлгүүрт санамсаргүй тааралдаж, тэр өдрөөс эхлэн үерхсэн гэнэ. Ингээд нэг жилийн дараа буюу 2021 оны долоодугаар сард хуримаа хийсэн тэд хойтон жил нь тээгч эхээр хүүхэд төрүүлэхээр шийдсэн ч тээгч эх өөр хүнтэй харьцаанд орсон нь илчлэгдсэн тул гэрээгээ цуцалжээ. Харин энэ удаад өөр тээгч эхтэй тохиролцсоноор хүүхэд нь удахгүй хорвоод мэндлэх болоод байна. Шэрил 30-40 насны долоон хүүхэд, 17 ач зээтэй. Тэд удахгүй мэндлэх хүүхдийнхээ эхоны зургийг харуулсан бичлэгийг цахим орчинд байршуулсан даруйд зургаан сая гаруй хүн үзжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.