Дэлхийн хамгийн үнэтэй үхэр 4.3 сая доллар
Анд нөхдийн мэдээ
2024-05-16
Бразилын Нелоре үүлдрийн “Viatina-19” хэмээх нэртэй үнээ дуудлага худалдаагаар 21 сая реал буюу 4.3 сая долларын үнэ хүрснээр Дэлхийн хамгийн үнэтэй үхэр гэгдэн Гиннесийн номонд бичигдсэн байна. Дуудлага худалдаагаар олсон мөнгийг саяхан тус улсад болсон их үерийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст зориулах ажээ. Бие бялдар сайтай, цав цагаан зүстэй, мах нь хүнсэнд хэрэглэхэд хамгийн тохиромжтой, амт шим сайтай гэдгээрээ алдаршсан Нелоре үүлдрийн үхэр Энэтхэгийн Андра Прадеш мужийн Неллоре хэмээх нутгаас гаралтай юм. Энэ үүлдрийн бухын үрийн шингэнийг маш өндөр үнээр худалддаг бөгөөд 2018 онд хамгийн сайн бухын үрийн шингэн 0,55 мл нь 5000 доллар хүрч байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.