Дэлхийн хамгийн дур булаам тамирчин бүсгүй Олимпын эрх авлаа
Анд нөхдийн мэдээ
2024-05-15
Дэлхийн хамгийн дур булаам тамирчин бүсгүй гэгддэг Германы хөнгөн атлетикийн тамирчин Алика Шмидт 2024 оны Парисын Олимпод оролцох эрхээ авсан тухай Хонконгийн “South China Morning Post” мэдээлэв. Ийнхүү тэрбээр анх удаагаа Олимпийн дэвжээнд хүч сорихоор болж байна. А.Шмидт 2017 онд 20 хүртэлх насныхны Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний 4х400 буухиа төрөлд мөнгөн медаль, 2019 онд 23 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртсэн юм. 175 см өндөр нуруутай, зөв тэгш бие галбиртай, үзэсгэлэнтэй сайхан төрхтэй тэрбээр тамирчин төдийгүй загвар өмсөгч юм. "Германы хөнгөн атлетикийн тамирчдын хувьд зөвхөн спортоор амьжиргаагаа залгуулна гэдэг амаргүй. Дийлэнх нь нэмэлт орлого олохын тулд өөр ажил эрхэлдэг” хэмээж байсан А.Шмидт хувийн амьдралаа хэвлэл мэдээллийнхнээс чанд нууцалж чаддаг бөгөөд найз залуутай эсэх нь ч тодорхойгүй байна. 2022 онд Миланы загварын шоуны үеэр Их Британийн боксчин Энтони Жошуатай хамт нэг удаа харагдаж, дараахан нь Бразилын хөлбөмбөгчин Неймартай зургаа татуулж байснаас өөрөөр эрэгтэй хүнтэй түүний дотноссон тухай мэдээлэл үгүй. "Instagram"-д таван сая гаруй дагагчтай тэрбээр Олимпод оролцох болсноо өчигдөр мэдэгдэхдээ "Багийн маань тамирчид миний бахархал. Энэ жил юунд хүрч чадахаа үзэхийг бид тэсч ядан хүлээж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.