images

АНУ: Тэмцээнд түрүүлсэн шагналын мөнгөө 10 жилийн дараа авав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-14


   2014 оны Бостоны марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн АНУ-ын иргэн, этиоп гаралтай Бүжүнеш Дева хэмээх бүсгүй тэргүүн байрын шагналын мөнгөө 10 жилийн дараа авсан тухай “The Wall Street Journal” сэтгүүл мэдээлэв. Тухайн үед тэмцээнд түрүүлсэн Рита Жепту хэмээх эмэгтэй сэргээш хэрэглэсэн нь 2016 онд тогтоогдсоноор Б.Дева ялагч болсон юм. Гэвч Бостоны хөнгөн атлетикийн холбоо Р.Жептуд олгосон шагналын мөнгийг буцааж авч чадаагүй байна гэсэн шалтгаанаар Б.Девад шагнал өгөхийг хойшлуулсаар өдий хүрчээ. Гэтэл Бостоны марафоны олон жилийн шүтэн бишрэгч, бизнесмэн Даг Гэйер шагналын 75 мянган долларыг саяхан хувиасаа төлсөн байна. Ж.Дева энэ мөчийг удаан хүлээсэн, мөнгөө ​​хоёр хүүхдийнхээ хичээл болон өөрийн бэлтгэл сургуулилтад зориулах бодолтой байгаагаа хэвлэлийнхэнд ярьжээ. Харин Бостоны хөнгөн атлетикийн холбоо шагналын мөнгийг хувь хүн сайн дураараа төлөхийг хориглосон журам байхгүй болохыг дурдсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.