АНУ: 83 настай эмэгтэй докторын зэрэг хамгаалав
Анд нөхдийн мэдээ
2024-05-14
АНУ-ын иргэн Мари Фаулер хэмээх эмэгтэй 83 насандаа Вашингтон хотын Ховардын их сургуульд докторын зэрэг хамгаалав. Өчигдөр болсон төгсөлтийн ёслол дээр дипломоо гардан авснаар тэрбээр 1867 онд байгуулагдсан тус сургуулийн түүхэн дэх хамгийн ахмад төгсөгч болов. М.Фаулер үүний өмнө Вашингтонтой зэргэлдээ орших Мэрлиэнд мужийн Библийн коллежид суралцан баклавр, магистрын зэрэг хамгаалсан байна. 1959 онд дунд сургуулиасаа гарснаас хойш сургуульд сураагүй тул олон жилийн дараа эрдмийн зэрэг дараалан хамгаалахад амаргүй байсан тухайгаа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Хатагтай М.Фаулер докторын сургалтад гурван жил суусан бөгөөд хүмүүст хандан “Суралцахад хэзээ ч оройтдоггүй” хэмээн зөвлөж байна. Мөн өөрийнхөө насыг онцлон дурдаж “Өдий насны би чадаж байгаа болохоор та нар ч гэсэн чадна” хэмээн уриалжээ. Ховардын их сургууль цахим хуудсандаа М.Фаулерт докторын зэрэг хамгаалсанд нь тусгайлан баяр хүргэж “Маш чухал амжилт” хэмээн тэмдэглэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.