images

Балбын иргэн Эверэстийн оргилд 29 дэх удаагаа авирч дээд амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-14


   Дэлхийн хамгийн өндөр оргил Эверэстэд 50 настай Балбын ширваа (уулын хөтөч) Ками Рита 29 удаа, Их Британийн хөтөч Кентон Коул 18 удаа амжилттай авирч, шинэ дээд амжилт тогтоосон тухай AFP агентлаг мэдээлэв. К.Рита оргилд 29 удаа гарсан нь түүхэн дээд амжилт юм. Харин К.Коул 18 дахь удаагаа авирсан нь гадаадын иргэн энэ оргилд хамгийн олон удаа гарсан амжилт болов. К.Рита 1994 оны тавдугаар сард хөтөч аавыгаа дагаж анх удаа Эверэстэд гарснаасаа хойш бараг жил бүр амжилттай авирсан байна. Тэр бүү хэл 2019 оны тавдугаар сарын 15, 21-ний өдөр буюу долоо хоногт хоёр удаа гарч байсан түүхтэй. Энэ нь түүний 23, 24 дэх удаагийн авиралт байв. Харин өнгөрсөн оны тавдугаар сарын 17, 23-ны өдөр мөн долоо хоногт хоёр удаа авиран өмнөх амжилтаа баталсан байна. Энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Дээд амжилт тогтоох ямар ч бодолгүй, зүгээр л ажлаа хийсэн" гэжээ. Харин К.Коул 2022 онд 16 дахь авиралтынхаа дараа ярилцлага өгөхдөө "Балбын ширваа нарын амжилттай харьцуулахад минийх тийм гайхмаар зүйл биш” хэмээж байв. Өнгөрсөн жил Эверэстэд 600 гаруй уулчин гарчээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.