Хятад: Албан тасалгаандаа гадил таривал стресс тайлагдана
Анд нөхдийн мэдээ
2024-05-13
Хятадын оффисын ажилтнууд ажлын ачаалал, стрессээ тайлахын тулд ажлын өрөөндөө ногоон гадил жимс ихээр тарих болсон тухай Хонконгийн “Chengdu Daily” сонин мэдээлэв. Мэдээнд дурдсанаар, ажилчид албан тасалгаандаа боловсорч гүйцээгүй ногоон гадил жимс усны саванд суулгасан зургаа олноор нийтэлж, гадил тарих нь ажлын стресс тайлж сэтгэл санаагаа өргөхөд тустай гэсэн тайлбар хийх болжээ. Улмаар ногоон гадил бүрэн боловсорч шар өнгөтэй болох хүртэл долоо хоногийн хугацаанд гар хүрч болохгүй гэсэн анхааруулах тэмдэг хүртэл өлгөдөг аж. Нөгөө талаар хятад хүмүүс гадил жимсийг эв найрамдал, зөөлөн дулаан уур амьсгалын бэлгэдэл болгож үздэг. Үүний үр дүнд ногоон гадил онлайн худалдааны төвүүдэд маш их гүйлгээтэй болж, өдрийн захиалгын тоо 10 мянга, борлуулалтын хэмжээ 40 тоннд хүрсэн байна. Ногоон гадилын бэлгэдэл цаашид улам дэлгэрч сүүлийн үед хүмүүс хан боргоцой, бууцай, улаан лооль, хулуу зэрэг жимсийг мөн тасалгаандаа суулгах болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.