images

Хоёр настайдаа тамхинд орсон хүү тамхинаас гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-13


   Хоёр насандаа тамхинд орж, өдөрт 40 ширхэг янжуур татдаг байсан 16 настай индонез хүү Алди Ризал тамхинаас гарч чадсан тухай Японы "Daily Shincho" сайт мэдээлэв. Одоогоос 14 жилийн өмнө түүний хээвнэг тамхи татаж буй бичлэг интернэтээр цацагдсан нь олныг гайхшруулсан юм. Тухайн үед Индонезийн холбогдох байгууллагууд энэ явдалд онцгойлон анхаарч, хүүд сэтгэл зүйн эмчилгээ хийх, хоолны дэглэмд оруулах, дасгал хөдөлгөөн хийлгэх, хөгжөөнт тоглоом тоглуулах зэргээр хүчин чармайлт гаргасан байна. Эхний өдрүүдэд хүү тамхи нэхэж, өгөхгүй бол хана мөргөх зэргээр авирлаж байжээ. Мэргэжилтнүүд тууштай ажилласны үр дүнд хүү өнөөдөр тамхинаас гарсан төдийгүй дунд сургуульд амжилттай суралцаж байна. Тэрбээр ирээдүйд эмч болж хүмүүсийн эрүүл мэндийг сахин хамгаалах хүсэлтэй бөгөөд одоо тамхинд дургүй, шоколаданд дуртай болсон гэнэ. Орон нутгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн дээрх сайтад өгсөн ярилцлагадаа “Индонез бол Тамхины хяналтын гэрээнд оролцоогүй Зүүн өмнөд Азийн цорын ганц орон. Тэр дундаа Алди хүүгийн өссөн газар тамхины талаар ямар ч зохицуулалт үйлчилдэггүй байсан” гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.