images

Каннын наадмын аюулгүй байдлыг хиймэл оюунаар хамгаална

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-13


   2024 оны Парисын Олимпоос хоёр сарын өмнө болж буй Францын Каннын кино наадамд хиймэл оюун ухаан (AI) ашигласан аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг туршилтын журмаар ажиллуулахаар болсон тухай AFP агентлаг мэдээлэв. Энэ сарын 14-25-ны хооронд болох наадмын үеэр хиймэл оюун ухаантай 17 камер ажиллуулах ажээ. Энэ камер нь сэжигтэй үйлдлийг таньж, бусдын хаяж гээсэн эд зүйл, аюулд өртөж буй хүмүүсийг илрүүлдэг технологиор тоноглогдсон эд юм. Туршилтын ажиллагааны үр дүнгээс хамаарч тус камерийг Парисын Олимпын үеэр ашиглах эсэхийг шийднэ. Парисын Олимпын үеэр террорист халдлага гарч болзошгүй тул Францын Засгийн газар Олимпын нээлтийн өмнө оролцогчид, үзэгчид, ард иргэдийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж байна. Энэ удаагийн Каннын наадамд 200 цагдаа, 66 ажиглагчаас гадна 400 хамгаалалтын ажилтан үүрэг гүйцэтгэнэ. Наадамд дэлхийн өнцөг булан бүрээс кино найруулагч, жүжигчин зэрэг 40 мянга орчим хүн ирж оролцох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.