images

АНУ-ын гоо бүсгүйчүүд тэргүүн миссийн титмээ буцаан өгөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-10


   Сүүлийн өдрүүдэд АНУ-ын гоо бүсгүйн тэмцээний нэг бус ялагч титмээ сайн дураараа буцаан өгсөн нь олны анхаарлыг татаж байна. Тухайлбал, энэ оны гоо бүсгүйгээр шалгарсан 24 настай Ноэлиа Войт сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаасаа болж титмээ буцааж өгч буйгаа мэдэгдэв. Өнгөрсөн есдүгээр сард гоо бүсгүйн тэмцээнд түрүүлсэн тэрбээр цахим хуудсандаа "Би сэтгэцийнхээ эрүүл мэндийг нэн тэргүүнд тавихаар шийдсэн" гээд "Үүнд хүмүүс гайхаж магадгүй. Гэхдээ эрүүл мэнд бол миний эрхэм дээд баялаг” гэжээ. Ингэснээр Н.Войт АНУ-ын гоо бүсгүйн тэмцээний 72 жилийн түүхэнд сайн дураараа титмээ буцаан өгсөн анхны хүн болж байна. Гэтэл үүнээс хоёр хоногийн дараа буюу өнгөрсөн 8-ны өдөр АНУ-ын өсвөрийн мисс 17 настай Ума Софиа Сривастава мөн титмээсээ татгалзаж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр тэмцээн зохион байгуулах хороотой санал зөрөлдсөн тухайгаа хэлж, хувийн зарчим нь байгууллагын чиг хандлагатай тохирохгүй байгааг онцолжээ.

Зураг дээр: Зүүн гар талаас Ума Софиа Сривастава, 2023 оны мисс Ноэлиа Войт нар. Гэрэл зургийн эх сурвалж: “New York Post” сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.