images

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Японд айлчилна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-10


   Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман 20-23-ны өдрүүдэд Японд албан ёсны айлчлал хийхээр болсон тухай Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшимаса Хаяаши мэдэгдэв. Бин Салман Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай дээд хэмжээний уулзалт хийхээс гадна эзэн хаан Нарүхитотой уулзах ажээ. Уулзалтаар хунтайж, ерөнхий сайд нар олон улсын байдал, тэр дундаа Ойрх Дорнодын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ тухайд хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Ойрх Дорнодын бүс нутаг болон дэлхий даяар ээдрээтэй буй энэ үед бид стратегийн түнш Саудын Араб улстай энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ” гэжээ. Ф.Кишида өнгөрсөн оны долоодугаар сард Ойрх Дорнодод хийсэн айлчлалынхаа үеэр Саудын Арабт айлчилж, хунтайж Бин Салмантай дээд хэмжээний уулзалт хийн хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.