images

В.Зеленскийн амь насанд халдах оролдлогод хамгаалалтын ажилтнууд нь холбогджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-10


   Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Төрийн хамгаалалтын албаны дарга Сергей Рудийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө мэдэгдлээ. Саяхан түүний амь насанд халдахыг оролдсон явдалд С.Рудийн толгойлж байсан хамгаалалтын албаны ажилтнууд оролцсон нь тогтоогдсон тул ийм арга хэмжээ авсан гэж “Reuters” агентлаг мэдээлжээ. В.Зеленскийн сууж явсан автомашины цуваа руу оросууд нисгэгчгүй онгоцоор халдсан бөгөөд үүнд оролцсон хэмээн хамгаалалтын албаны хоёр хурандааг баривчилсан билээ. Ерөнхийлөгч тухайн үед хаана байхыг тэд оросуудад мэдээлж ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас 50 мянган доллар авахаар тохиролцсон тухай Украины Аюулгүй байдлын алба мэдээлжээ. В.Зеленский өнгөрсөн жил ярилцлага өгөхдөө, Оросын зүгээс түүнийг хөнөөх оролдлогыг таван удаа хийсэн хэмээн мэдэгдэж байсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Энэ нөхрийн амиар ч ер нь яахав дээ, дорвитой юм хийхгүй, дайн л хийх шив дээ...

    2024-05-12

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.