images

Япон ээжүүд: Баяраар цэцэг авснаас амарч авсан нь дээр

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-10


   Япон улсад тавдугаар сарын 12-нд ээжүүдийн баяр болдог тул гэр цэвэрлэгээ, хүүхэд асрах үйлчилгээний “Kidsline” компаниас нэгэн судалгаа хийжээ. Ингэхдээ 1-17 насны хүүхэдтэй 307 ээжээс баярын өдөр ямар бэлэг авахыг хүсч байгаа талаар нь цахим судалгаа авсанд ээжүүдийн 35.5 хувь нь өөртөө цаг зарцуулах бололцоотой, амрах завтай болохыг хүссэн бол 15 хувь нь захидал, гараар урласан зүйлс, 9.8 хувь нь цэцэг гэж хариулжээ. Мөн 9.4 хувь нь бэлгийн купон, хөнгөлөлтийн ваучер авах, 8.8 хувь нь гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хүссэн байна. Өөртөө цаг гаргахыг хүссэн ээжүүдийн 21.1 нь бариа хийлгэх, 11.9 нь аялах, 10.1 хувь нь унтахыг хүсэж байна гэж хариулжээ. Мөн хүссэн зүйлээ зурагтаар үзэх гэх мэтийн хариулт цөөнгүй байжээ. Японд ээжүүдийн баяраар цэцэг, захидал өгөх нь хамгийн түгээмэл аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.