images

Их Британи: Төрөлхийн сонсголгүй охиныг генийн эмчилгээгээр сонсголтой болгов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-10


   Их Британид сонсголын бэрхшээлтэй төрсөн хүүхэд генийн эмчилгээний тусламжтайгаар сонсголтой болсон тухай “The Times” сонин мэдээлэв. 18 сартай Опал Сэнди охин удамшлын сонсголын алдагдлыг генийн аргаар эмчлэх туршилтанд орсны үр дүнд сонсгол нь бараг хэвийн болсон байна. Ингэснээр тэрбээр генийн эмчилгээний тусламжтайгаар сонсголтой болсон дэлхийн анхны хүн болжээ. Охин Кэмбрижийн их сургуулийн эмнэлэгт “NHS-Trust” клиник туршилтанд оржээ. Энэ нь генийн функциональ хуулбарыг чихний эсүүдэд илгээх замаар гэмтэлтэй эсийг орлуулах хамгийн сүүлийн үеийн эмчилгээний туршилт юм. Америкийн биотехнологийн “Regeneron” компанийн бүтээсэн генийн хуулбарыг өнгөрсөн есдүгээр сард мэс заслын аргаар хүүхдийн баруун чихэнд суулгасан байна. Ингээд охин мэс заслаас хойш гурван долоо хоногийн дараа чанга дуу чимээнд хариу үйлдэл үзүүлжээ. Улмаар энэ оны хоёрдугаар сард хийсэн үзлэгээр охины сонсгол шивнэсэн яриаг сонсох хэмжээнд хүртэл сайжирсан нь тогтоогдсон байна.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.