images

2024 оны Олимпын бамбар Францад ирлээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-10


   Парист болох 2024 оны Зуны Олимпын бамбар Францын нутагт ирлээ. Бамбарыг тээвэрлэсэн "Белем" дарвуулт хөлөг тус улсын хоёр дахь том хот болох Марсэлийн өмнөд эрэгт ирсэн байна. Өнгөрсөн сарын 16-ны өдөр Олимпын өлгий Грек улсын Хера сүмд урласан бамбар 27-ны өдөр Афин хотоос баруун өмнө зүгт орших Пирей боомтоос хөдөлж 12 хоног аялаад Францад ирсэн нь энэ юм. Бамбарыг угтан авах ёслол ерөнхийлөгч Эммануэль Макрон, тэргүүн хатагтай тэргүүтэй 100 мянга орчим хүн оролцсон байна. Бамбар 9-ний өглөө Марсэль хотын Нотр-Дам дө ла Гард сүмээс хөдөлж Франц болон хилийн чанадын 400 гаруй газрыг өртөөлөн долдугаар сарын 26-нд Олимпын стадионд ирнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.