images

Японд хоёр толгойтой могой олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-09


   Японы Фүкүока мужийн нутагт ууланд авирч явсан нэгэн эр хоёр толгойтой могой олжээ. Бор толботой, 20 см орчим урттай уг могой үхсэн байсан аж. Сайхь эр могойг авчирч Хачиманниши дүүргийн музейд өгсөн байна. Салбарын эрдэмтэд судалгаа хийснээр 6-7 сартай, Япон даяар элбэг байдаг нэг төрлийн хорт могой болохыг тогтоосон бөгөөд хоёр толгойтой байх нь маш ховор үзэгдэл болохыг онцолжээ. Могой үржүүлэгч мэргэжилтний яриагаар тус улсад арваад жилийн өмнө эрлийз могойноос хоёр толгойтой зулзага төрсөн ч 3 сарын дараа үхсэн байна. Уулнаас олдсон могойг энэ зун үзмэр болгон олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж буйгаа музейн захиргаа мэдэгджээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.