images

Хятад: Шаардлагатай үед иргэдийн гар утас, цахим төхөөрөмжид шалгалт хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-09


   Хятад улс иргэдийн гар утас, зөөврийн компьютер зэрэг электрон төхөөрөмжүүдэд гэнэтийн шалгалт хийх журмыг хэрэгжүүлэхээр боллоо. “Radio Free Asia” нэвтрүүлгийн мэдээлснээр тус улсын Олон нийтийн аюулгүй байдлын яам "Үндэсний аюулгүй байдлын агентлагуудын захиргааны гүйцэтгэх ажиллагааны журам" болон "Үндэсний аюулгүй байдлын агентлагуудын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам"-ыг нийтэлсэн бөгөөд ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ журмын дагуу үндэсний аюулгүй байдлын байгууллага нь хувь хүн, байгууллагын цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэгт хяналт, шалгалт хийх эрхтэй болжээ. Журам гадаадын иргэдэд ч адил үйлчилнэ. Иймээс тус улсад зорчсон хэн бүхэн гэнэтийн шалгалтад өртөх магадлалтай болж байна. Журамд “онцгой нөхцөлд” гэсэн нь ямар үед онцгой нөхцөл болохыг тодорхой заагаагүй тул хоёрдмол утгатай болохыг иргэд шүүмжилж байна. Хуульч Лю Ченьюан “Radio Free Asia” радиод өгсөн ярилцлагадаа "Хятадын төрийн албан тушаалтнууд энгийн иргэдийн гар утсыг хүссэн үедээ шалгах боломжтой боллоо. Энэ нь хүний хувийн нууцад хэзээ ч халдаж болно гэсэн үг юм” хэмээн шүүмжилжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.