images

Их Британийн загвар өмсөгч сонсголгүй гэдгээ 12 жил нууж явжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-09


   Их Британийн загвар өмсөгч, жүжигчин Жоржиа Митчум сонсголгүй гэдгээ 12 жилийн турш нууж явснаа саяхан илчилжээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Сонсголын бэрхшээлтэй гэдгээ нууж явах нь хамгийн төвөгтэй, залхмаар зүйл байсан" хэмээн ярьсан байна. Ж.Митчум бүр 17 сартайгаасаа хойш хоёр чихэндээ сонсголын аппарат зүүсэн бөгөөд бага сургуульд орохдоо ягаан өнгөтэй, гялалзсан аппарат зүүдэг байснаа, мөн энэ үедээ өөрийгөө сонсголын бэрхшээлтэй гэдгээ мэддэггүй байсан тухайгаа ярьжээ. Харин их сургуульд орсон цагаасаа сонсголгүй гэдгээ бусдад мэдэгдэхгүйн тулд үсээрээ чихний аппаратаа нууж, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой ярианаас зайлсхийдэг байсан байна. Улмаар 18 настайдаа загварын салбарт орсноосоо хойш гэрэл зурагчин, кино найруулагчидтай төвөггүй харьцах үүднээс хүний амны хайрцаг уншиж сурсан гэнэ. Энэ мэтээр 12 жил загвар өмссөн хойноо сонсголын бэрхшээлтэй гэдгээ олон нийтэд зарлав. Өндөр нуруутай, шаргал үстэй сайхан бүсгүйг сонсголын бэрхшээлтэй гэхэд хүмүүс эхэндээ итгэхгүй байжээ. Тэрбээр энэ сараас эхлэн дохионы хэлний хичээлд суухаар болсон байна. Ж.Митчум загвар өмсөхөөс гадна хэд хэдэн кинонд тоглосон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.