images

Өнгөрсөн сард дэлхийн агаарын температур түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-08


   Дэлхийн дулаарал огцом эрчимжиж өнгөрсөн дөрөвдүгээр сард агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай Европын холбооны цаг уурын өөрчлөлтийн алба (C3S) мэдээлэв. Тус албаны тайланд дурдсанаар өнгөрсөн сард дэлхийн гадаргын дундаж температур 15.03 градус хүрсэн ажээ. Мөн өнгөрсөн оны зургаадугаар сараас 11 дүгээр сар дэлхийн хамгийн халуун сарууд болсон байна. Сүүлийн 12 сарын хугацаанд дэлхийн дундаж температур 1991-2020 онтой харьцуулахад 0.73 хэм, 1850-1900 онтой харьцуулахад 1.61 хэмээр илүү байсан нь бүх цаг үеийн дээд үзүүлэлт ажээ. Харин өнгөрсөн сард дэлхийн далайн гадаргуугийн температур 21.04 хэм хүрч мөн хамгийн өндөр температурыг заасан байна. Үүтэй холбогдуулан C3S-ийн алба хүлэмжийн хий нэмэгдэхийн хэрээр далай тэнгис, агаар мандалд хуримтлагдсан эрчим хүчний улмаас дэлхийн температур дээд цэгт хүрч, цаашид ч өсөх хандлагатай байгааг онцолжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.