images

“Toyota Motors” ажилчдынхаа тэтгэврийн насыг 70 болгож нэмэгдүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-08


   Японы “Toyota Motors” компани ажиллах хүчний хомсдолд орсны улмаас ажилчдынхаа тэтгэвэрт гарах насыг 70 болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай “Yomiuri Shimbun” сонин мэдээлэв. Энэ хүрээнд наймдугаар сараас эхлэн 65 ба түүнээс дээш насны ахмадуудыг дахин ажилд авахаар төлөвлөж байгаа аж. Мөн наймдугаар сараас эхлэн бүх ажилчдад 70 нас хүртэл ажиллах боломж олгох бөгөөд цалин болон бусад нийгмийн халамжийг одоогийн тогтолцооны дагуу шийдвэрлэнэ. Тус компани бензин хөдөлгүүртэй автомашинаас эхлээд цахилгаан хөдөлгүүрт автомашины загваруудыг хөгжүүлэх олон талт стратегийг баримталж байгаа тул бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн талбайн ачаалал нь улам бүр нэмэгдсээр байгаа юм. Компани мөн бизнесийн амжилтын үндэс болсон авьяас чадварыг хөгжүүлэх, шинэ технологи нутагшуулахад ахмадуудын үүрэг чухал болохыг онцолсон байна. Японд 10 хүн тутмын дөрөв нь эдийн засгийн шалтгааны улмаас 70 нас хүртлээ ажиллах сонирхолтой байгаа нь судалгаагаар тогтоогджээ. “Nippon Keizai Shimbun” сонин өнгөрсөн оны аравдугаар сард 18 ба түүнээс дээш насны 1600 хүний дунд судалгаа явуулсан бөгөөд хэдэн нас хүртлээ ажиллах сонирхолтой байгааг асуухад 39 хувь нь 70 ба түүнээс дээш нас хүртэл гэсэн хариулт өгсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.