images

Хятад бүсгүй өвчтэй нөхрөө арван жил асарч хөл дээр нь босгов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-08


   Хятадын зүүн нутгийн Аньхуй мужийн иргэн Сун Хунся хэмээх бүсгүйн нөхөр 2014 онд гэнэт зүрхний шигдээсээр өвдөж ухаан алдан, улмаар хэвтэрт орсон байна. Үүнээс хойшх арван жилийг Сун бүсгүй өвчтэй нөхрөө асарч өнгөрөөжээ. Тэрбээр байнга нөхрийнхөө дэргэд байж асарч сувилах зэргээр цөхрөлгүй зүтгэсэн байна. Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд Сун бүсгүй хүүхдүүддээ үлгэр дуурайлал болж, тэднийгээ аавтай байлгахын төлөө бүхнээ зориулснаа ярьжээ. Өнгөрсөн арван жилийн турш тэрбээр бүх хадгаламж, хуримтлалаа зөвхөн нөхрийнхөө эмчилгээнд зориулж, хүмүүст хандан хандив цуглуулах зэргээр эмчилгээний зардал, ахуй амьжиргаагаа залгуулж ирсэн байна. Гэтэл арван жил ухаангүй байсан нөхөр нь сайн асаргааны хүчээр саяхан нүдээ нээж ухаан оржээ. Үүнд бүсгүй туйлаас баярлаж, арван жилийн зүтгэл нь талаар болоогүй бурханд талархаж буйгаа хэлж байна. Харин бүсгүйн хадам аав нь “Охиноос бэр илүү гэдэг үнэн байна. Бэрийнхээ нинжин сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй, насаараа талархаж явах болно” гэжээ. Энэ тухай мэдээг үзсэн цахим хэрэглэгчид Сун бүсгүйг “Сахиусан тэнгэр” гэж нэрлэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.