images

Хятад: Музей үзэж байгаад үнэтэй ваар хагалсан хүүхэд ямар хариуцлага хүлээв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-07


   Хятадын Шаньдун мужийн Зибо хотын Үндэсний соёл урлагийн музейг үзэж байсан гурван настай охин маш чамин хийцтэй шаазан ваарыг оролдож байгаад унагааж хагалсан байна. Ваарыг хамгаалалтгүй ил тавьсан байжээ. Охин зургаан том хүний хамт явсан бөгөөд ах нь “Манай дүү дахиад хэрэг тарьж орхилоо” хэмээн хашгирч байгаа дуу дүрс бичлэгт үлдсэн байна. Энэхүү ваар нь соёлын үнэт өв биш, орон нутгийн нэртэй компанийн бүтээгдэхүүн байсан бөгөөд 116 мянган юаний үнэтэй эд байсан аж. Харин музейн захиргаа хүүхдийг буруутгаагүй, нөхөн төлбөр нэхэмжлээгүй байна. Энэ тухайд тэд “Хууль журмын дагуу бид нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй ч хүүхэд ваарыг зориуд хагалаагүй. Бас хамгаалалт хийгээгүй байсан нь бидний буруу” гэсэн тайлбар хийжээ. Тухайн үед тэнд байсан үйлчлүүлэгчид музейн зүгээс хүүхдэд өгөөмөр сэтгэл гаргасныг магтан сайшааж байгаа ч нөгөө талаар үзмэрээ хадгалж хамгаалах тал дээр анхаараагүй нь тэдний буруу гэж үзэж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.