images

Хятадын амьтны хүрээлэнд шинээр бий болсон “панда нохой” гэгч ямар амьтан бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-07


   Хятадын Жянсу мужийн “Тайжөү” амьтны хүрээлэн "панда нохой" нэртэй амьтныг үзүүлсэн нь олны сонирхол, шүүмжлэл зэрэг дагуулж байна. Үнэн хэрэгтээ энэ нь Хятадын чау чау үүлдрийн нохой бөгөөд хөл толгой, нүд чихний хэсгийг нь цагаанаар будаж хулсны баавгай мэт харагдахаар болгосон ажээ. Энэ талаар амьтны хүрээлэнгийн зүгээс “Хүмүүс хулсны баавгай үзэх маш дуртай байдаг. Гэвч манай хүрээлэнд байдаггүй. Тиймээс бид хүмүүсийн сонирхол нийцүүлж ийм арга хэрэглэсэн” гэсэн тайлбар өгчээ. Улмаар амьтны хүрээлэнгийн тасалбар дээр "панда нохой"-ны зургийг танилцуулж, тусгай самбар байрлуулан сурталчилж эхэлсэн байна. Харин зарим хүмүүс энэ явдлыг амьтны эрхэд зүй бусаар халдаж, хүмүүсийг хууран мэхэлж байна хэмээн шүүмжилсэн төдийгүй нохой биеэ долоох үед будагны хор ходоодонд нь орно гэж үзэж байна. Үүний хариуд амьтны хүрээлэн "Хүмүүс бас үсээ буддаг шүү дээ. Түүнээс ялгарах зүйл үгүй” гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.