images

Энэ онд дэлхийн худалдааны өсөлт хоёр дахин нэмэгдэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-07


   Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын байгууллагууд энэ онд дэлхийн худалдааны өсөлт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа гаргасан тухай “The Financial Times” сонин мэдээлэв. Өнгөрсөн онд үнийн өсөлт, зээлийн хүүгийн огцом өсөлт зэргээс шалтгаалан удааширч байсан бараа эргэлт энэ онд хурдацтай сэргэнэ гэдгийг дээрх байгууллагууд онцолсон байна. Тодруулбал, дэлхийн бараа, үйлчилгээний эргэлт энэ жил 2.3, ирэх онд 3.3 хувиар өсөх бөгөөд энэ нь өнгөрсөн жил дөнгөж 1 хувь байсантай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт ажээ. Үүнд Хятад болон Зүүн Азийн орнууд гол хөдөлгөгч хүч болно гэнэ. Улмаар зөвхөн энэ жил төдийгүй ирэх онд худалдааны салбарт эерэг өөрчлөлтүүд олноор гарах болно гэдгийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын алхах эдийн засагч Клэр Ломбарделли онцолжээ. Нөгөө талаар улс орны Засгийн газрууд үндэсний аюулгүй байдал, бие даах чадвар, дотоодын компаниудаа дэмжих тал дээр илүү анхаарч байгаа тул геополитикийн хурцадмал байдал, бүс нутгийн зөрчил, эдийн засгийн тодорхойгүй байдлаас үүдэн янз бүрийн эрсдэл гарах магадлалтайг олон улсын байгууллагууд анхааруулсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.