images

Хятад: Хөдөлмөрчдийн баярын үеэр хүний түгжрэл үүсэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-07


   Хятадын Засгийн газар таван өдөр үргэлжилсэн Хөдөлмөрчдийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хэрэглээг дэмжих бодлого хэрэгжүүлснээр орон даяар давхардсан тоогоор 1.3 тэрбум хүн аялж зугаалан шилжилт хөдөлгөөн хийсэн байна. Үүнээс болж аялал жуулчлалын газруудад хэт олон хүн цугларч осол аваар ч ихээр гарах болжээ. Тухайлбал Жэжян мужийн Янданг уулын хадан цохионы зөрөг замд хэт олон хүн цугларснаас хэдэн цагаар гацаа үүсчээ. Уулын замд гацсан хүмүүс замаасаа буцах гэтэл зам хаагдсан байсан тул аврах албаныхан ирж зохицуулсан байна. Нэгэн аялагч энэ тухайд “Бид яг л торонд орсон мэт хаашаа ч явах замгүй болсон байсан” гэжээ. Улмаар тус уулын орчныг хариуцсан аялал жуулчлалын байгууллага аялагчдаас уучлал гуйж, уул руу нэвтрэх тасалбар борлуулалтаа түр зогсоосон байна. Хөнань мужийн Баочуань аялал жуулчлалын бүс ч мөн адил олон хүн цугларснаас эмх замбараагүй байдал үүсч, автобус унаа хүрэлцэхгүй, иргэд гадаа хоноход хүрчээ. Бээжин хотын Тяньаньмэний талбай, Хятадын цагаан хэрэм, Шанхай хотын Вайтань гудамж зэрэг аялал жуулчлалын алдартай газруудад хүмүүсийн дараалал үргэлжилсээр байсан аж. Өдөрт дунджаар 272 сая хүн шилжилт хөдөлгөөн хийж байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.1 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.