Хүргэлтийн барааны хайрцагт савлагдсан муур 1000 км зам туулжээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-02
АНУ-ын Юта мужаас алга болсон Галена нэртэй гэрийн тэжээвэр муурыг зургаа хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 16-ны өдөр 1000 гаруй км-ийн хол орших Калифорниа мужийн барааны агуулахаас олжээ. Муур "Amazon" онлайн худалдааны төвийн агуулах доторх бараа хүргэлтийн хайрцаг дотроос олдсон байна. "Amazon"-ы ажилтнууд түүнийг ойролцоох амьтны эмнэлэгт хүргэсэн бөгөөд хүзүүнд нь зүүлттэй байсан чипээр эзэнтэй нь холбогдож хэл хүргэжээ. Муурын эзэн Кэрри Кларктай холбогдож Галенаг Калифорни мужаас олсныг дуулгахад тэрбээр эхэндээ итгээгүй гэнэ. Муур хэрхэн тэнд очсон талаар сонирхуулахад гэрийн эзэн хүргэлтээр ирсэн барааны хайрцгийг буцаах үед Галена муур хайрцаг дотор орсон байсныг анзааралгүй явуулсан байна. “Цаг агаар дулаахан, хайрцаг бүрэн битүүмжлэгдээгүй байсан тулдаа муур чөлөөтэй амьсгалж байсан бололтой” хэмээн малын эмч ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.