Хятад: Хэвийн газардсан онгоцны ослын шат ажилласны учир юу байв?
Анд нөхдийн мэдээ
2024-05-02
Хятадын “China Eastern Airlines” компанийн "Airbus A320" онгоц Шанхай хотын Пүдүн нисэх буудалд газардан зорчигчдыг буулгах гэж байтал ослын үед хэрэглэдэг гулсуур шат гэнэт бууж иржээ. Эх сурвалжийн мэдээлснээр, онгоцны нэгэн үйлчлэгч багийн бусад гишүүнтэй маргалдсанаас аваарын шатны товчлуурыг дарснаар гулсуур шат буусан нь тэр байжээ. Үүнээс болж ямар нэгэн осол гараагүй ч онгоцны хөдөлгөөнийг түр зогсоосон байна. Үүний дараа тус компани “Weibo” сүлжээгээр дамжуулан энэ хэрэг явдалд албан ёсоор уучлалт гуйжээ. Улмаар журмын дагуу асуудлыг шуурхай шийдвэрлэж, зорчигчдын тав тух алдагдуулахгүй байх бүх арга хэмжээг авсан тухайгаа мэдэгдсэн байна. Мөн хариуцлага алдсан хүмүүсийг мөрдөн шалгаж зохих хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.