images

Грек: Аялал жуулчлалаас олсон орлого түүхэн дээд хэмжээнд хүрэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-01


   Грек улсын аялал жуулчлалаас олсон орлого өнгөрсөн онд түүхэн дээд амжилтад хүрсэн тухай AFP агентлаг мэдээлэв. Тус улсын Төв банкны мэдээлснээр 2023 онд жуулчдын тоо 20 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалын орлого 20.6 тэрбум евро хүрсэн нь өмнөх оныхоос 16.5 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Грект өнгөрсөн зун 11 хоног үргэлжилсэн ойн түймрийн улмаас 20 хүн амиа алдаж, 810 хавтгай дөрвөлжин км талбай шатсан юм. Улмаар аялал жуулчлалын нэг том төв Родос арлаас 20 мянга гаруй жуулчныг нүүлгэн шилжүүлж байлаа. Ийм их хэмжээний ой шатсанаас аялал жуулчлалын салбар алдагдалд орох вий гэсэн болгоомжлол байсан ч эсрэгээрээ тус орныг зорих жуулчдын тоо улам нэмэгдсэн байна. Аялал жуулчлал нь Грекийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 20 хувийг бүрдүүлдэг салбар юм. Гэхдээ Европын бусад орнуудын нэгэн адилаар Грек ч мөн жуулчдын хөлд ихээр дарагдах болсонд иргэд зовних болжээ. Тиймээс өнгөрсөн жил Засгийн газар нийслэл Афинд байдаг Акрополийн уран барилгыг үзэх жуулчдын тоог өдөрт 20 мянган хүнээр хязгаарласан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.