images

“Google” компани “News Corporation” групптэй хамтран ажиллана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-01


   “Google” компани дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн “News Corporation” групптэй хиймэл оюун ухааны контент ашиглах, бүтээгдэхүүн хөгжүүлэх гэрээ байгуулсан байна. “Google” компани нь хиймэл оюуны загвараа бэхжүүлэхийн тулд “News Corp”-ийн медиа контентыг ашиглах, холбогдох хиймэл оюун ухааны функцуудыг хөгжүүлэхээр болжээ. Гэрээнд гарын үсэг зурснаар тус компани “News Corp” группт жил бүр 5-6 сая доллар төлөхөөр тохиролцсон бөгөөд энэхүү гэрээ нь талуудын урт хугацааны хамтын ажиллагааны нэг хэсэг хэмээн тайлбарлажээ. Хиймэл оюун ухааны өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр энэ чиглэлийн байгууллагууд мэдээллийн хэрэгслээс дижитал контент ашиглах талаар хамтран ажиллах тохиролцоо хийсээр байна. Хиймэл оюун хөгжүүлэгч “OpenAI” болон Их Британийн өдөр тутмын “Financial Times” сонин мөн контент ашиглах, хиймэл оюун ухааны функцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.