images

Оросын довтолгооноос зугтаж гарсан 98 настай украин эмэгтэйд банкны захирал байр бэлэглэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-01


   Өндөр настай украин эмэгтэй Оросын довтолгооноос зугтаж ганцаар таяг тулан алхсаар 10 км замыг туулж эсэн мэнд гарсан тухай Британийн “The Guardian сонин мэдээлэв. Донецкийн зүүн хэсгийн фронтын бүс болох Очеретине тосгон руу өнгөрсөн долоо хоногт оросууд довтлох үеэр 98 настай Лидия Ломиковска төрөлх тосгоноосоо дүрвэсэн байна. Тэрбээр "Хаа сайгүй буудалцах чимээнээр сэрээд шууд зугтахаас өөр аргагүй болсон” гэжээ. Л.Ломиковска хүү, бэр хоёрын хамт гэрээсээ гарсан ч эмх замбараагүй их үймээн дунд тэднээсээ салсан байна. Хоол ундгүй, таягаа тулан урагшилсаар байсан эмээг 10 км орчим зам туулсан хойно нь украин цэргүүд олж дайны бүс нутгаас иргэдийг нүүлгэн шилжүүлдэг цагдаагийн ангид хүлээлгэн өгсөн бөгөөд улмаар дүрвэгсдийг хамгаалах байранд хүргэж ар гэрийнхэнтэй нь уулзуулсан гэнэ. Дэлхий II дайныг туулж гарсан Л.Ломиковска "Тэр үеийнхээс ялгаатай нь энэ дайн бүхнийг галдан шатааж байна” гэжээ. Энэ явдлыг сонссон Украины томоохон банкуудын нэг Монобанк”-ны гүйцэтгэх захирал Олег Гороховский Л.Ломиковскад байр бэлэглэнэ гэдгээ “Telegram хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. О.Гороховский "Монобанк" эмээд байр авч өгнө. Жигшүүрт хэрэг үйлдэж буй оросууд манай нутгаас бүрмөсөн алга болох хүртэл эмээ байрандаа амьдрах болно" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.