images

Их гүрнүүд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа 2035 он гэхэд хаана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-01


   АНУ, Их Британи, Франц, Герман, Итали, Канад, Япон зэрэг их долоон орны уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд нар 2035 он гэхэд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа бүрмөсөн хаахаар тохиролцсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Энэхүү шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид (COP28) оролцогч талуудын 28 дугаар бага хурлаар, нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээс татгалзах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсоноос хойшхи чухал ахиц дэвшил гэж үзэж байна. Их Британийн Эрчим хүчний аюулгүй байдлын сайд Эндрю Боуи CNBC-д өгсөн ярилцлагадаа "Энэ бол түүхэн тохиролцоо хэмээн онцолжээ. АНУ-ын Цаг уурын судалгааны төвийн ахлах зөвлөх Катрин Петерсон "Их долоогийн амлалт нь АНУ нүүрсийг удахгүй хэрэглээнээс гаргах болно гэсэн нэмэлт баталгаа юм. Хүлэмжийн хий ялгаруулгаараа дэлхийд хоёрт ордог манай улс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих ажлыг эрчимжүүлж байна” гэв. Украины дайн эхэлсний дараа эрчим хүчний үнэ өссөний улмаас Герман, Япон улс өнгөрсөн онд эрчим хүчнийхээ 25 гаруй хувийг нүүрснээс үйлдвэрлэсэн бол Итали улс 2025 он гэхэд нүүрсээр ажилладаг зургаан цахилгаан станцынхаа тавыг нь хаахаар болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.