images

АНУ: Хорт хавдартай лаос эр хонжворт сугалаанаас нэг тэрбум доллар хожив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-01


   АНУ-д хонжворт сугалаанаас их хэмжээний мөнгө хожсон 46 настай Чен Сае Пан хэмээх эр олны өмнө гарч ирж, өөрт тохиолдсон явдлаа дэлгэн ярив. Лаос гаралтай, АНУ-д цагаачлан ирсэн тэрбээр өнгөрсөн сарын 7-ны өдөр хонжворт сугалаанаас 1,3 тэрбум доллар хожсон бөгөөд олон жилийн өмнө хорт хавдраар өвчилсөн тухайгаа яриад, мөнгө хожсон батламжаа гартаа барин “Би хэр удаан амьдрах бол?” хэмээн асуусан байна. Тэрбээр 1977 онд Лаос улсад төрж, 1994 онд АНУ-д цагаачилж ирсэн бөгөөд 2016 онд хорт хавдар туссанаар ажил хийх боломжгүй болж, өнөөг хүртэл химийн эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Хүнд өвчинд нэрвэгдсэн ч түүнийг азын тэнгэр ивээсэн тухайгаа онцлон ярихдаа “Би эхнэр болон найзынхаа хамт 20 ширхэг сугалааны тасалбар худалдаж авсан. Гэтэл аз ивээж ийм их мөнгө хожсон бөгөөд мөнгөө найзтайгаа тэнцүү хувааж авсан" гээд, өөрөө хэр удаан амьдрахаас үл хамааран мөнгөө гэр бүлийнхээ сайн сайхан, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө зориулах болно гэдгээ хэлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.