images

АНУ: Бүх автомашинд автомат тоормосны систем суурилуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-30


   АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар (NHTSA) тус улсад худалдаалагдаж буй суудлын болон ачааны автомашинууд 2029 оны нэгдүгээр сар гэхэд автомат тоормосны системээр (AEB) бүрэн тоноглогдсон байх тухай журам гаргажээ. Ингэснээр авто ослоор нас барагсдын тоог жилдээ 350, гэмтлийг 24000 орчмоор бууруулах боломжтой гэж үзсэн байна. AEB буюу автомат тоормосны систем нь осол болохоос өмнө камер, радар зэрэг мэдрэгчээр дамжуулан тоормос автоматаар ажиллаж эхэлдэг систем юм. Энэ систем нь шөнийн цагаар ч явган зорчигчдын хөдөлгөөнийг илрүүлдэг ажээ. Уг системийг суурилуулснаар автомашин 100 км/цагийн хурдтай явж байхад урд талын автомашины хөдөлгөөнийг мэдэрч автомат тоормос ажиллан  зогсох боломжтой аж. Тус улсад зам тээврийн ослоор нас барсан хүний 2022 онд 7522 байсан нь 1981 оноос хойшх хамгийн өндөр үзүүлэлт юм. Хурдны замын аюулгүй байдлын хороо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийт 20 үйлдвэрлэгчтэй тохиролцоонд хүрснээр нийт автомашиныхаа 95-аас доошгүй хувьд AEB суурилуулахаар болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.