images

Бэлэн гоймон хаанаас гаралтай вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-24


   Бидний “бэлэн гоймон” гэж нэрлэдэг солонгосын рамён, японы рамэн хэмээх түргэн хоол хаанаас гаралтай вэ? Энэхүү хоол нь анх Хятадаас үүсэлтэй, нэрийн хувьд “ламиэн” хэмээх хятад үгээс гаралтай ажээ. “Ла” гэдэг нь татаж сунгах, “миэн” гэдэг нь “савхан гоймон” гэсэн утгатай бөгөөд зуурсан гурилыг хутга хэрэглэхгүйгээр гараар сунган татаж савх мэт нарийхан болгож хийдэг хоол юм. 16 зуун, Хятадын Мин гүрний үеийн эрдэмтэн Сүн Шугийн бичсэн номд энэ хоолны нэр болон хийх аргын талаар тэмдэглэсэн байдаг аж. 17 дугаар зууны сүүл үеэс Хятадын хоолны соёл Японд нэвтэрснээр энэхүү ламиэн ихэд алдаршиж, хятад дуудлагыг нь япончууд “рамэн” хэмээн дуудах болжээ. 1910 онд Токиогийн Асакүса хотод хятад тогоочтой япон эзэнтэй нэгэн хоолны газар тахианы шөлтэй рамэнаараа ихэд алдартай байсан байна. Улмаар энэ хоол Солонгост нэвтэрч “рамён” гэж нэрлэгдэх болжээ. 1963 онд Өмнөд Солонгосын “Samyang Food” компани Японы рамэн үйлдвэрлэх технологийг эх орондоо нэвтрүүлж, солонгос хүмүүсийн таашаалд зориулж халуун амт оруулж өгснөөр эдүгээ Солонгост төдийгүй дэлхий даяар хамгийн их борлуулалттай хүнсний нэг болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.