images

Японы гүнж Айко 10 жилийн өмнө худалдаж авсан усны саваа одоо ч хэрэглэсээр байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-24


   Японы гүнж Айко эгэл даруухан, арвич хямгач зан төрхөөрөө олны хайр хүндэтгэл хүлээдэг билээ. Тэрбээр дунд сургуулийн сурагч байхдаа худалдаж авсан 800 иений үнэтэй усны савыг 10 дахь жилдээ хэрэглэж байгаа тухай тус улсын "Women's Self" сэтгүүлд өгүүлсэн байна. Саяхан Айко гүнж “Eye mate” холбооноос Какюүшюин их сургуульд дээр зохион байгуулсан арга хэмжээнд оролцжээ. “Eye mate” холбоо нь хөтөч нохой сургаж харааны бэрхшээлтэй иргэдийг дэмждэг байгууллага аж. Жил бүр зохион байгуулагддаг тус арга хэмжээнд гүнж 10 жилийн өмнө оролцож, нүдээ боон хөтөч нохойтой хамт аялах зэргээр холбооны үйл ажиллагааг сурталчилсан юм. Харин энэ удаагийн арга хэмжээнд оролцохдоо тэрбээр цүнхнээсээ нэгэн усны сав гаргаж ирж танилцуулсан нь 10 жилийн өмнө тус холбооны үйл ажиллагааг дэмжиж 800 иенээр худалдаж авсан сав байлаа. Тэрхүү усны саваа зэвэрч мууддаггүй, маш чанартай гэж зэргээр магтаад одоо хүртэл хэрэглэж байгаагаа өгүүлсэн байна. Тэрбээр саяхан Улаан загалмай нийгэмлэгт ажилд орсон бөгөөд хогийн сав цэвэрлэх, утасны дуудлагад хариу өгөхөөс ажлаа эхэлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.