images

ВВС телевизийн алдартай хөтлөгч юуны учир ажлаасаа гарав?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-23


   Насанд хүрээгүй хүүхдүүдийн нүцгэн зургийг худалдан авсан гэх дуулианд орооцолдоод байсан Британийн ВВС телевизийн хөтлөгч Хью Эдуард өчигдөр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар BBC товч мэдэгдэл хийж, "Х.Эдуард өнөөдөр ажлаа өгсөн. Тэрбээр 40 жил ажилласан бөгөөд эмч нарын зөвлөгөөнөөр, эрүүл мэндийн шалтгаанаар ийм шийдвэр гаргасан” хэмээн тайлбарлажээ. 1984 онд BBC-д ажилд орсон Х.Эдвардсыг ВВС-ийн нүүр царай гэж нэрлэдэг. Тэрбээр 2003 оноос хойш 20 жилийн турш тэрээр тус телевизийн 10 цагийн мэдээг хөтөлж, Хатан хаан II Элизабетыг оршуулах ёслол, Чарльз III хааныг хаан ширээнд залах ёслол зэрэг чухал үйл явдлуудтай холбоотой нэвтрүүлгийг олонд хүргэж байсан юм. Х.Эдуард нэг жилд 550 мянга орчим долларын цалин авдаг байсан нь тус байгууллагын хамгийн өндөр цалин ажээ. Гэвч өнгөрсөн оны долдугаар сард “The Sun” сонинд алдарт хөтлөгч өсвөр насны охинд их мөнгө төлөн нүцгэн зургийг нь худалдаж авсан тухай мэдээ гарч ихээхэн шүүмжлэлд өртөх болсон юм. Үүнийг эхнэр нь баталж, нөхөр нь сэтгэцийн эрүүл мэндийн ноцтой асуудалтай болсон бөгөөд сүүлийн жилүүдэд хүнд хэлбэрийн сэтгэл гутралын улмаас эмчлүүлж байгаа болохыг мэдэгдсэн байна. Энэ шуугианы дараа ВВС түүнийг ажлаас нь түдгэлзүүлсэн байна. Харин хэргийн мөрөөр мөрдөн байцаалт явуулсан цагдаагийнхан гэмт хэргийн шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгджээ. Мөн ВВС “Түүний ажлаасаа гарах өргөдлийг хүлээн авсан. Өөр илүү тайлбар хийх нь зохимжгүй” гэсэн тайлбар хийжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.