images

Хятадад bubble tea ундааны бизнес эрхэлдэг тэрбумтнууд төрөн гарч байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-23


   Хятадын гурав дахь том “bubble tea” ундааны сүлжээ болох “Chabaidao” компанийн хувьцаа 23-ны өдрөөс эхлэн Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдахаар болсон тухай “Bloomberg News” мэдээлэв. Ийнхүү хөрөнгийн бирж дээр гарснаар тус компани 300 сая орчим доллар төвлөрүүлнэ гэж тооцоолжээ. “Chabaidao” компани нь анх 2008 онд Чэнду хотын дунд сургуулийн ойролцоо 20 м.кв талбайд жижиг цайны газар ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ 5 долларын үнэтэй 0.5 литрийн bubble tea ундааг 2 доллараар худалдаж үйлчлүүлэгчид татах стратегээр ажиллаж эхэлсэн байна. Ийн явсаар өнгөрсөн жилийн борлуулалт нь хоёр жилийн өмнөхөөс 56 хувиар нэмэгдэж 5,7 тэрбум юаньд хүрчээ. Ингэх явцдаа Хятад даяар 8000 гаруй салбар нээж, өнгөрсөн нэгдүгээр сард Өмнөд Солонгосын Сөүл хотод анхны гадаад салбараа ажиллуулж эхэлсэн байна. Мөн 1997 онд Хэнань мужид “Michele Bingcheng” нэртэй bubble tea ундааны сүлжээ үүсгэн байгуулсан ах дүү Хунчяо, Хунфу нарын хөрөнгө эдүгээ тус бүр 1.5 тэрбум доллар болжээ. Bubble tea ундаа анх 1980-аад оны сүүлээр Тайваньд нэвтэрсэн бөгөөд 1990-ээд оноос Хонконг болон эх газрын Хятадад алдартай болж, эдүгээ дэлхий даяар олон мянган брэндүүд өрсөлдөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.