images

Дэлхийн улс төрийн эмэгтэй лидерүүд Өмнөд Солонгост чуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-23


   Ирэх тавдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Өмнөд Солонгос улсад "The Era of Hyper-Uncertainty: Innovative Leadership for the New Future" сэдвийн дор 15 дахь удаагийн Азийн манлайллын бага хурал (ALC) болно. Дэлхийн өнцөг булан бүрээс 250 гаруй улс төрийн манлайлагчид оролцож, хоёр өдрийн турш илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Энэ жилийн ALC-д дэлхийд алдартай эмэгтэй удирдагчид олноор оролцохоор болж байна. Тухайлбал 1980-аад оны эмэгтэй удирдагчдын төлөөлөл болж Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Жасинда Ардерн, Финландын Ерөнхий сайд асан Санна Марин, Кубын хувьсгалын удирдагч Че Геварагийн охин, улс төрийн зүтгэлтэн Алейда Гевара Марч нар оролцох болсон нь олны анхаарал татаж байна. Түүнчлэн НҮБ-ын хиймэл оюун ухааны зөвлөх байгууллагын даргалагч Карме Артигас, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх асан Мира Рикардел, АНУ-ын Төрийн департаментын Хойд Солонгосын хүний ​​эрхийн асуудал хариуцсан тусгай элч Жули Тернер, Их Британийн Ерөнхий прокурор асан Суэлла Браверман, болон Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын (OECD) захирал Ламиа Камал Шауи нарын дэлхийн улс төрд манлайлж яваа эмэгтэй удирдагчид оролцох ажээ.

   Ерөнхий сайд асан Ж.Ардерн энэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би эмэгтэй удирдагчийн хувьд дэлхий даяар ямар сорилттой тулгараад байгаа талаар ALC-д хуваалцах болно. Хүн төрөлхтний эргэн тойронд олон тодорхойгүй сорилтууд байгаа ч бид мэргэн оюунаа нэгтгэж чадвал тэдгээрийг даван туулах болно” гэжээ.

   2019 онд 34 настайдаа Финландын Ерөнхий сайд болсон Санна Марин тухайн үедээ дэлхийн хамгийн залуу төрийн тэргүүн эмэгтэйгээр нэрлэгдэж байв. Түүний зоримог шийдвэрийн ачаар Финланд улс өнгөрсөн жил НАТО-гийн 31 дэх гишүүн орноор элссэн юм. ОХУ Украинд халдан довтлоход улс оронд нь аюул заналхийлж болзошгүйг мэдэрсэн С.Марин 75 жилийн турш хадгалагдаж ирсэн төвийг сахих статусаасаа зоригтой татгалзаж чадсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.