images

Че Геварагийн охин Өмнөд Солонгост айлчилна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-22


   Кубын хувьсгалын удирдагч Че Геварагийн охин Алейда Гевара Марч ирэх сарын 22, 23-нд Өмнөд Солонгос улсад болох Азийн удирдагчдын 15 дугаар бага хуралд оролцохоор болжээ. Доктор Алейда Марч тус хуралд Солонгос, Кубын харилцааны талаарх өөрийн үзэл бодол, аав Че Геварагийнхаа тухай лекц уншина. Өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Солонгос, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны ачаар хатагтай Гевара ийнхүү тус улсад айлчлахаар болсон аж. Кубын нийслэл Гавана хотын Хүүхдийн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажилладаг доктор, улс төрийн зүтгэлтэн Алейда Марч энэ удаад хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх асуудлаар голлон анхаарч илтгэл тавих юи. Тэрбээр хамгийн сүүлд 1966 онд аавыгаа Боливийн хувьсгалыг эхлүүлэхээр явахын өмнөхөн уулзсан гэдэг. Хожим аавынхаа тухай дурсахдаа “Аав минь амьд сэрүүн байхдаа “Жинхэнэ хувьсгалч хүн романтик хүн байх ёстой” гэдэг байсан. Энэ нь бид бусдыг хүндэлж, хамтран ажиллаж, хүчээ нэгтгэж байж л нөхцөл байдлыг өөрчилж чадна гэсэн үг” юм хэмээн дурсжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.