images

Өмнөд Солонгосын “Lotte Tower” барилгын шатаар өгсөж уралдах марафон тэмцээн болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-22


   Өмнөд Солонгосын “Lotte” групп өнгөрөгч ням гарагт “Lotte World Tower” барилгад "2024 Sky Run" босоо марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулав. Энэ нь тус барилгын нэг давхраас 123 давхар хүртэл 2917 шатаар явган өгсөж уралдах тэмцээн ажээ. Уг тэмцээнийг 2017 оноос хойш зохион байгуулж буй бөгөөд өнгөрсөн жил хүртэл 8000 орчим хүн оролцсон байна. Харин энэ жил 2200 орчим хүн оролцсоноор хамгийн олон нь болжээ. Тэмцээнд АНУ, Япон, Малайз зэрэг гадаад улсын тамирчид оролцсон бөгөөд хамгийн өндөр настай оролцогч 82, хамгийн залуу нь гурван настай байв. Мөн цагдаа, гал сөнөөгч зэрэг өвөрмөц ажил мэргэжлийн хүмүүс оролцож хүч тамираа сорьсон байна. Тэмцээнд оролцогчдын төлсөн хураамжийн мөнгийг “Lotte” эрүүл мэндийн сангийн “Bobath” хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн нөхөн сэргээх төвийн барилгын санхүүжилтэд зориулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.